“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг дуудлага худалдаагаар, 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа

71
0
1 сарын өмнө
“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг дуудлага худалдаагаар, 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор Б байранд танхим хэлбэрээр боллоо. Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байсан бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм. Ийнхүү өнөөдрийн дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК 9’323’520 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа. 

Тодруулбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон. Тухайн барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан юм. 

Дуудлага худалдаатай холбоотойгоор тухайн газрыг худалдаж авсан иргэн нь долоон хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө тушааж, албан ёсоор газраа эзэмших эрхтэй болно.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334