УИХ-ын гишүүдийг “гөлөг” ч гэж тоодоггүй Н.Цэрэнсамбуу

188
0
1 сарын өмнө
УИХ-ын гишүүдийг “гөлөг” ч гэж тоодоггүй Н.Цэрэнсамбуу

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдрийн чуулганы хуралдаан дээр  “Хамгийн том гол хулгай “Эрдэнэс Тавантолгой” дээр явдаг” хэмээн хэлсэн. Тодруулбал, тэрбээр “Ганцхан жишээ хэлье. Эрдэнэс тавантолгой 30 сая тонн баяжуулах үйлдвэр барина гэчихээд 10 сая тоннын үйлдвэр барьсан. Үүнийгээ 1 их наяд төгрөгөөр барьсан байгаа юм. Одоо дарга нар нь “Дахиад тендер зарлана, конвер явуулж, тэндээс мөнгө хусна” гэж байгаа. Ийм байдлаар хулгай зэлгий хаа сайгүй шат шатандаа явчихсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 7 их наяд төгрөгийн төсөвтэй. Гол юмыг нь Худалдан авах ажиллагааны дарга нь мэддэг. Тэр бол жинхэнэ хулгайч нь гэж байгаа юм. Тэдний хажууд УИХ-ын гишүүн, сайд нар сураг байхгүй. Шинэхэндүү гишүүд очвол “гөлөг” ч гэж тоохгүй. Ийм дампуурчихсан даварсан газрууд бий болчихсон” гэсэн юм.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны даргаар Н.Цэрэнсамбуу гэгч 2022 оноос ажиллаж байна. Түүний хувьд 2016 оны есдүгээр сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албаны даргаар ажиллаж байжээ. Улмаар 2020 оноос Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргаар томилогдон ажилласан. 2022 оны арванхоёрдугаар сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж эхэлсэн байна. Түүний АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад, 2022 онд өөрийн жилийн орлого 54.742.330 төгрөг байсан бол 2023 онд 294.376.360 төгрөг болж өсжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого 2023 онд 10.661.840 төгрөгөөс 56.408.010 төгрөг болж нэмэгдсэн байна. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334