Э.Анхбаяр: Улаанбурханы халдвар томуу, томуу төст өвчинтэй хавсарвал хүндрэх эрсдэлтэй байна

15
0
6 цагийн дараа
Э.Анхбаяр: Улаанбурханы халдвар томуу, томуу төст өвчинтэй хавсарвал хүндрэх эрсдэлтэй байна

ХӨСҮТ-өөс улаанбурханы халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар улаанбурханы 1756 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир 9 сартай болон хоёр настай улаануудын эсрэг вакциндаа хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг анхаарууллаа. Нөхөн дархлаажуулалтад 15 хүртэлх насны хүүхэд харъяалал харгалзахгүй хамрагдах боломжтой байна. ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Арваннэгдүгээр сард томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэнэ. Хэрэв энэ улаанбурхан өвчинтэй хавсарвал хүнд хэлбэртэй явагдах болов уу гэж тооцоолж байна. Тиймээс дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Товлолт болон нөхөн дархлаажуулалтад хамрагдаж чадвал ирэх намар томуу, томуу төст өвчнийг хүндрэл багатай давна” гэв.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334