Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 болжээ

25
0
1 өдрийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1723 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 1723 болж бүртгэгдсэн байна. Үүнээс 275 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 263 нь гэрээр эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 1185 байна. Түүнчлэн хавьтал болсон нийт 11819 тохиолдол бүртгэгджээ. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Улаанбурхан өвчинтэй холбоотой тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334