НЗДТГ-ын 40 албан хаагчийг орон сууцаар хангана

17
0
4 цагийн өмнө
НЗДТГ-ын 40 албан хаагчийг орон сууцаар хангана

“20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд НЗДТГ-аас эхний ээлжид ажлын байрнаасаа алслагдмал газар оршин суудаг 40 айл өрхийг ажиллаж байх хугацаандаа амьдрах боломжтой орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ажлын байрнаасаа алслагдмал газар оршин сууж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын байрнаасаа хол оршин суудаг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын гэр орон, амьдрал ахуйтай нь танилцлаа. Эхний ээлжид 40 өрхийг ажиллаж байх хугацаандаа ашиглалтын зардлаа төлөөд амьдрах боломжтой орон сууцаар хангах юм” гэв.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Ийнхүү ажилтан, албан хаагч болсноор уг хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334