Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд БНИУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

55
0
1 сарын өмнө
Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд БНИУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Итали улсын Экспортын зээлийн агентлаг SACE-ийн Зүүн хойд Ази хариуцсан Шанхай дахь оффисын тэргүүн Донато Мореа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Манай улс БНИУ-тай 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид нийслэл хот их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах зэрэг томоохон төслүүдийг төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд БНИУ-ын туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой” гэдгээ илэрхийлсэн юм.

БНИУ-ын төлөөлөгчид цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжлав.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334