Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын шийдлийг шалгаруулах хакатоны бүртгэл явагдаж байна

58
0
1 сарын өмнө
Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын шийдлийг шалгаруулах хакатоны бүртгэл явагдаж байна

Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын төслийг сонгон шалгаруулах хакатоны бүртгэл энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Уг хакатоныг Нийслэлийн Бизнес инновацын газар, хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний “Магнафлок” ХХК, дижитал маркетингийн “Юу Жи Си Глобал Партнерс” ХХК-тай хамтран зохион байгуулж буй. Тус хакатонд багууд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох ба стартап, оюутан, судлаач, сонирхогч гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох боломжтой. Мөн оролцогч ганцаарчилсан бүртгэлд оролцож болох зорилго болон чадвар дээр үндэслэн гишүүн хайж байгаа багуудад хуваарилалт хийх юм.

Сонгон шалгаруулах сэдвийн хүрээ:

  • “Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломжийг бүрдүүлэх”,
  • “Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах”,
  • “СӨБ болон ЕБС-ийн хүнс хангамжийн менежментийг сайжруулах, Нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн шийдэл боловсруулах” зэрэг сэдвүүдийн хүрээнд сонгон шалгаруулна.

шат

Бүртгэлийн хугацаа: 2025.03.17-23

II шат

  • Багуудын өгөгдөлтэй танилцах: 2025.03.21 (цахим)
  • Шилдэг 10 багийг шалгаруулах: 2025.03.24 (12:00-17:00)
  • Багууд менторуудтай уулзах: 2025.03.27 (2-3 цагийн сургалт)

III шат

  • Эцсийн шалгаруулалт: 2023.03.29

Шагналын сан: 9,000,000₮

Сэдэв тус бүр: 3,000,000₮

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334