Нийслэлийн Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 29-нд менингококк халдвар бүртгэгдсэн. Менингококкоор өвдсөн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа. Иргэд та бүхэнд менингококкт халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
- Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
- Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
- Агаар дуслын замаар халдварлана
- Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
- Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө
Шинж тэмдэг
- Өндөр халуурах /39-40/
- Толгой хүчтэй өвдөх
- Дотор муухайрах бөөлжих
- Ухаан самуурах, таталт өгөх
- Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
- Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох
Урьдчилан сэргийлэх
- Амны хаалт тогтмол зүүх
- Олон нийтийн газар зорчихгүй байх
- Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
- Дархлаа дэмжих